БОДЛОГО- ҮНЭТ ЦААСНЫ ҮНЭЛГЭЭ

Бодлого-1

20 000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 10 хувийн нэрлэсэн хүүтэй, одоо зах зээл дээр 18900 төгрөгөөр борлогдож бондын орлогын нормыг ол.

Бодлого-2

Нэрлэсэн үнэ нь 100 000 төгрөг, нэрлэсэн хүү нь 20 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 5 жил байх бондын зах зээлийн үнэ 101 000 төгрөг бол орлогын нормыг тооц.

Бодлого-3

10 000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 15 хувийн нэрлэсэн хүүтэй, бондын эзэмшигчдийн зүгээс шаардаж буй өгөөж нь 18 хувь бол эзэмших хугацаа 3 жил байхад бондын үнийг тооц.

Бодлого-4

15 000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 10 хувийн нэрлэсэн хүүтэй, 4 жилийн хугацаатай бондын хүүг хагас жил тутамд нэг удаа тооцох бол бондын үнийг ол. Бондын шаардлагатай орлогын норм нь 12 хувь.

Бодлого-5

8 000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 12 хувийн нэрлэсэн хүүтэй, 3 жилийн хугацаатай бондын хөрөнгө оруулагчдын зүгээс шаардаж буй орлогын норм нь 10 хувь. Бондын хүүг улирал тутамд нэг удаа тооцох бол бондын үнийг ол.

Бодлого-6

Хувьцааны хүлээгдэж буй ногдол ашиг 100 төгрөг. Хувьцааг борлуулж болох үнэ нь 900 төгрөг гэж таамаглаж байгаа. Хувьцаанд хөрөнгө оруулагчдын шаардлагатай өгөөжийн хэмжээ нь 15 хувь байхад хувьцааны үнэлгээг хий. Хэрвээ хувьцаа зах зээл дээр 800 төгрөгөөр худалдаалагдаж байвал хувьцааг худалдан авах нь зөв үү.

 

Бодлого-7

Ноён компани 120 төгрөгний ногдол ашиг бүхий 10 хувийн өгөөжтэй энгийн хувьцаа гаргасан. Хэрэв хувьцааны шаардлагатай өгөөжийн хэмжээ 8 хувь болж буурсан бол хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдсөн вэ?

Бодлого-8

Хүслэн компани энгийн хувьцаанын ногдол ашигтаа  жил бүр тогтмол 100 төгрөг хуваарилдаг. Хөрөнгө оруулагчдын шаардлагатай өгөөжийн хэмжээ 15 хувь бол хувьцааны зах зээл дээр гаргасан үнийг тооц.

Бодлого-9

Хүч компани нь зах зээл дээр 80 төгрөгний  ногдол ашиг бүхий энгийн хувьцаа гаргасан. Хувьцааны шаардлагатай өгөөж 18 хувь байхад хувьцааны үнэлгээг хий. Хувьцааны ногдол ашиг жил бүр тогтмол 5 хувиар өснө.

Бодлого-10

Хатан компани давуу эрхтэй хувьцаа гаргасан бөгөөд уг хувьцааны ногдол ашигт сар бүр 50 төгрөг хуваарилдаг. Хөрөнгө оруулагчид нь жилийн  15 хувийн  өгөөж хүлээж байдаг бол хувьцааны үнэлгээг хий.

Бодлого-11

Эрдэнэт копманийн хувьцаа өнөөдөр 1500 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд зах зээлийн шаардлагатай өгөөжийн хэмжээ 15 хувь байв.. Компани ногдол ашгаа тогтмол 10 хувиар өсгөдөг бодлого баримтладаг бол хувьцаа нэг бүрт ногдох ногдол ашгийн хэмжээ өнөөдөр ямар байх вэ?

 

Бодлого-12

Далай компанийн хувьцааны зах зээлийн үнэ 500 төгрөг, ногдол ашигт 45 төгрөг олгож байгаа бөгөөд ногдол ашгийн өсөлтийн хурд жил бүр тогтмол 8 хувь бол хувьцаа эзэмшигчдын шаардаж буй өгөөжийн хэмжээг тооц.

 

Бодлого-13

Жаргал ХК нь өнөөдөр хувьцаа нэг бүрийн ногдол ашигт 60 төг төлсөн. Тус компани ирэх жил ногдол ашгаа 25 хувиар нэмэгдүүлээд 2 дахь жилээс эхлэн цаашид салбарын дундаж болох 5 хувь хүртэл жил бүр  бууруулах чиглэл баримтлаж байгаа.

a. Хувьцааны шаардлагатай өгөөжийн хэмжээ 12 хувь бол хувьцаагаа өнөөдөр ямар үнээр борлуулж болох вэ?

b.Хэрэв өнөөдөр хувьцааны үнэ 1000 төгрөг бол хөрөнгө орууулагчдын шаардаж буй өгөөжийг тооц.

 

Бодлого-14

Уяхан компанийн хувьцааны ногдол ашиг 80 төгрөг. Ирэх 4 жилийн турш ногдол ашгаа  тогтмол 10 хувиар өсгөх байгаад 5 дэхь жилээс эхлэн жил бүр 20 хувиар өсгөнө гэвэл хувьцааны зах зээлийн үнэлгээг хий. Хөрөнгө оруулагчийн шаардлага өгөөжийн хэмжээ 30 хувь.

Бодлого-15

Хаан компанийн энгийн хувьцааны ногдол ашигт 100 төгрөг хуваарилдаг. Ирэх 3 жилийн турш ногдол ашигт 120, 150, 110 төгрөг хуваарилж байгаад 4 дэх жилээс эхлэн 6 жил хүртэл ногдол ашгийн хэмжээг 10 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа. 7 жилээс эхлэн ногдол ашгийн хэмжээ тогтмол 12 хувиар өсгөх бол уг хувьцааг зах зээл дээр борлуулж болох үнийг тооц. Хөрөнгө оруулагчийн шаардлагатай өгөөжийн хэмжээ 20 хувь.

БОДЛОГО- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Бодлого-1

Дараах мөнгөн урсгалын эргэн төлөгдөх хугацааг тооцож ол

Хугацаа

0

1

2

3

4

Мөнгөн усгал  мянган төг-өөр

-2000

800

600

900

300

Бодлого-2

Үйлс компани 420000 төгрөгийн өртөгтэй, 10 жилийн туршид, жил бүр татварын дараах  байдлаар 70000 төгрөгийн орлого оруулах хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх болсон. Тус компани хамгийн ихдээ 8 жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлэх боломжтой.

a. Төслийн эргэн төлөгдөх хугцааг тооцож ол.

b.Уг төслийг хэрэгжүүлж болох уу?

 

Бодлого-3

Ирэх 4 жилийн хугацаанд 500000 төгрөг, 600000 төгрөг, 700000 төгрөг, 800000 төгрөгийн орлого олох төслийн дискаунтын хэмжээ 10% байх бол дискаунтчилагдсан эргэн төлөгдөх хугацааг анхны хөрөнгө оруулалт нь:

  1. 1000000 төгрөг
  2. 1800000 төгрөг
  3. 2500000 төгрөг байх үед тооцож ол

 

Бодлого-4

Тус бүр нь 20 жилийн хугацаатай, жил бүрийн үйл ажиллагааны орох мөнгөн урсгал нь тогтмол байх хөрөнгө  оруулалтын 3 төслийн анхны хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны орох мөнгөн урсгалын талаар дараах мэдээлэл өгөгджээ.

Төслийн нэр

Анхны хөрөнгө оруулалт

Жил бүрийн мөнгөн урсгал

I

10 000 000

2000000

II

25000000

3000000

III

30000000

5000000

Хэрэв компанийн капиталын нийт өртөг 14% байх бол төсөл бүрийн цэвэр өнөөгийн үнэ цэнийг тооцсны үндсэн дээр аль төслийг хэрэгжүүлбэл оновчтойг тооцож ол.

Бодлого-5

Гурвалжин компани дараах мөнгөн урсгал бүхий хөрөнгө оруулалтын төслийн ашигт ажиллагааны индексийн аргаар үнэлэх болов.

 

Хугацаа

0

1

2

3

Мөнгөн урсгал /мянган төг/

-1 400

800

500

500

 

Дээрх төслийн дискаунтын хэмжээ:

  1. 8%
  2. 12%
  3. 18%   байх тохилдолуудад  харгалзах ашигт ажиллагааны            индексийг олж энэ аргаар төслийг үнэл.

БОДЛОГО-МӨНГӨН УРСГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Бодлого-1

“АЗ” ХК жил бүрийн эхэнд 200.0 сая төгрөгний санхүүжилт  хийх хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Дискаунтын хүү 10 хувь байхад 5 жилийн эцэст төслийн санхүүжилтыг тооцвол  төслийн өртөг ямар байх вэ?

 

Бодлого-2

Та 3 жилийн дараа 12.0 сая төгрөгтэй болох зорилгоор хадгаламж нээлгэхийг хүссэн. Хэрэв хүүгийн хэмжээ 12 хувь, улирал бүр хүүгээ тооцох нөхцөлтэй бол та өнөөдөр хэдэн төгрөг хадгалуулах хэрэгтэй болох вэ?

Бодлого-3

Сүрэн сар бүрийн эхэнд 50.0 мянган төгрөгийг хадгаламжийн дансандаа байршуулдаг. Банкны хадгаламжийн жилийн хүүгийн хэмжээ 12 хувь бол 2 жилийн дараа тэрээр хэдэн төгрөгтэй болох вэ?

Бодлого-4

А төслийг хэрэгжүүлбэл 4 жилийн туршид жил бүр 2000.0 мянган төгрөгний ашиг олно. Харин G төслийг хэрэгжүүлбэл 3 жилийн туршид  жил бүр 2500.0 мянган төгрөгний ашиг олно. Хэрэв дискаунтын хэмжээ 12 хувь бол аль төслийг хэрэгжүүлэх нь ашигтай вэ?

Бодлого-5

Давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг нь сар бүр 100 төгрөг. Хэрэв банкны хадгаламжийн хүүгийн хэмжээ жилийн 12 хувь бол хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн орлогын өнөөгийн үнэ цэнийг тооц.

 

Бодлого-6

ХААН банк жилийн 10 хувийн үр ашигт хүүтэйгээр зээл олгодог. Харин Голомт банк жилийн 9.5 хувийн нэрлэсэн хүүтэй, сар бүр хүүгээ тооцох нөхцөлтэйгээр зээл олгодог. Аль банкнаас зээл авах нь зээлдэгчдэд ашигтай вэ?

 

 

 

Бодлого-7

Атар компани шинэ тоног төхөөрөмж 1.0 сая төгрөгөөр худалдан авах болсон. Тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар борлуулалтын орлогын хэмжээ дараах байдлаар өснө гэж тооцоолж байгаа.

Хугацаа

1

2

3

4

5

Мөнгөн урсгал / мянган төгрөгөөр/

200.0

200.0

250.0

300.0

250.0

Инфляцийн түвшин жил бүр 10 хувь байна гэж тооцож байгаа. үед уг тоног төхөөрөмжийг худалдан авах нь зөв үү.

Бодлого-8

Баяр бизнесээ санхүүжүүлэх зорилгоор банкнаас сарын 2 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай 3.0 сая төгрөгний зээл авсан. Банкны зээлийн эргэн төлөлтийн нөхцөл:

–          Сар бүр тэнцүү хэмжээний төлбөр төлөх

–          Эхний 2 сард зөвхөн хүүгийн төлбөрөө төлж дараагийн 3 дах сараас эхлэн тэнцүү хэмжээгээр төлбөр төлнө гэвэл сар бүр төлөх мөнгөний хэмжээг тооцож зээл эргэн төлөлтийн график хий.

Бодлого-9

Ундрал амьдралын даатгалын компанитай нэмэлт тэтгэвэрийн гэрээ байгуулж  тэтгэвэр гарснаас хойш жил бүр байнга 400.0 мянган төгрөгийн тэтгэлэг авч байхаар  тохиролцов. Хэрэв энэ хөрөнгө оруулалтын жилийн  өгөөж 12 хувь байсан бол та энэ гэрээнд өнөөдөр хэдэн төгрөг төлөх вэ?

 

Бодлого-10

Иргэн жил бүр 16 хувийн хүү төлөх хадгаламжийн дансанд сар бүр 75210 төгрөгийг хадгалуулах болов. Хадгаламжиндаа 10.0 сая төгрөгтэй болохын тулд хэдэн сарын туршид мөнгөө хадгалуулах вэ?

Бодлого-11

Сүрэн дэлхийн хэмжээний сүлжээнд хамрагдах 10.0 сая доллар хожив. Түүнд дээрх мөнгийг ирэх 40 жилийн хугацаанд жил бүрийн эцэст 250.0 мянган төгрөг өгч барагдуулна. Хэрэв дискаунтын хэмжээ жилийн 8 хувь бол та үнэндээ хэдэн төгрөг хожсон бэ?

Бодлого-12

Та ирэх 4 жилийн хугацаанд байраа түрээслүүлэх болж түрээсийн төлбөрт 4800.0 мянган төгрөг авахаар болов. Танд түрээсийн төлбөрийг авах дараах хувилбарууд байгаа бол аль нь танд илүү ашигтай вэ? Дискаунтын хүү 12 хувь.

(мянган төгрөгөөр)

Хугацаа

1

2

3

4

Нийт

Хувилбар -1

4800.0

Хувилбар -2

900.0

1100.0

1300.0

1500.0

4800.0

Хувилбар -3

1200.0

1200.0

1200.0

1200.0

1200.0

 

Бодлого-13

Жилийн хүүгийн хэмжээ 10 хувь, хүүг тасралтгүй байдлаар тооцох үед 10.0 мянган төгрөгний нэрлэсэн үнэтэй хувьцааны 2 дахь жилийн эцэст байх үнэ цэнийг тооц.

 

Бодлого-14

Зориг үйлдвэрт ажиллах болсон. Түүнд цалингийн 2 санал тавьсан. Х

  1. Ирэх 2 жилийн турш сар бүр 800.0 мянган төгрөг авах
  2. Ирэх 2 жилийн турш сар бүр 500.0 мянган төгрөг авч дээр нь өнөөдөр урьдчилгаа болгон 7000.0 мянган төгрөг авах.

Хэрэв дискаунтын хүүгийн хэмжээ 12 хувь бол аль хувилбар нь түүнд ашигтай вэ?

БОДЛОГО- ХӨШҮҮРЭГ БА КАПИТАЛЫН БҮТЭЦ

Бодлого-1

Үйлдвэр худалдааны А компани шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр нэг бүрийг нь 12000 төгрөгөөр борлуулахаар болсон. Хувьсах зардал нэгж бүтээгдэхүүн бүрт 4500 төгрөг бөгөөд үйл ажиллагааны тогтмол зардал нь 300000 төгрөг байв. Тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 120 нэгжээс 160 болтлоо өссөн гэвэл хүү ба татварын өмнөх ашиг хэрхэн өөрчлөгдөх вэ? Үйл ажиллагааны хөшүүрэг оршин байх уу.

 

Бодлого-2

Компани банкнаас 15 хувийн хүүтэй 5000000 төгрөгний зээл авсан. Түүнчлэн нэг бүр нь 80 төгрөгний ногдол ашиг бүхий 1200 ширхэг давуу эрхтэй хувьцаа, 2000 ширхэг энгийн хувьцаатай. Татварын хэмжээ 30 хувь бол:

  1. Хүү ба татварын өмнөх ашиг 5800000 бол нэгж хувьцаанд ногдох ашгийг ол.
  2. Санхүүгийн хугарлын цэгийг тооц.
  3. Зээлийн хүү  20 хувь болсон бол санхүүгийн хугарлын цэг, санхүүгийн хөшүүрэг хэрхэн өөрчлөгдөх вэ?

 

Бодлого-3

Компанийн санхүүгийн үр дүнгийн мэдээлэл дараах байдлаар өгөгдсөн:

  1. Нэгж бүтээгдэхүүний үнэ 8000
  2. Нэгжийн хувьсах зардал 1800
  3. Үйл ажиллагааны тогтмол зардал 120000
  4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ / 20х8 он / 100
  5. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ /20х9 он/ 120

 

Олох нь:

  1. Хүү ба татварын өмнөх ашгийн хэмжээг тооц.
  2. Үйл ажиллагааны хөшүүрэг ямар байх вэ?

 

Бодлого-4

 

Ажнай компанийн 20х9 оны орлого үр дүнгийн тайлангийн зарим мэдээлэл дараах байдлаар өгөгджээ. (сая төгрөгөөр)

 

 

 

¹

Санхүүгийн үзүүлэлтүүд

20х8 он

20х9 он

1

Борлуулалтын орлого

580.0

740.0

2

Цалингийн зардал

32.0

42.0

3

ТЭМ-ийн зардал

165.0

205.0

4

Ашиглалтын зардал

14.0

14.0

5

Элэгдлийн зардал

6.0

6.0

6

Удирдлагын зардал

18.0

36.5

7

Үйл ажиллагааны бусад зардал

0.5

1.5

8

Зээлийн хүүгийн зардал

3.2

6.5

9

Татварын хувь

10%

10%

Нэмэлт мэдээлэл:

  • Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 54 ба хуримтлагдсан ашгийн 80 хувийг ногдол ашигт хуваарилдаг.

Олох нь:

  1. Үйл ажиллагааны хөшүүрэгийн зэргийг тооц.
  2. Санхүүгийн хөшүүрэгийн зэргийг тооц.
  3. Нийт хөшүүрэгийн зэргийг тооц.
  4. Хөшүүрэгийн зэрэг тооцож гарсан үр дүнг компанийн удирдлагын  шийдвэр гаргалтанд хэрхэн ашиглах вэ?

 

Бодлого-5

Сар компани нь шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж нэг бүрийг нь 7000 төгрөгөөр борлуулахаар болсон. Хувьсах зардал нь 2500 төгрөг бөгөөд үйл ажиллагааны тогтмол зардал нь 120 000 төгрөг байсан. Тус компанийн борлуулалт 100 нэгжээс 130 нэгж болтлоо өссөн гэвэл хүү ба татварын өмнөх ашиг хэрхэн өөрчлөгдөх вэ? Үйл ажиллагааны хөшүүрэг орших уу.

 

Бодлого-6

Хайрхан компани банкнаас 15 хувийн хүүтэй 500000 төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нэг бүр нь 30 төгрөгний ногдол ашиг бүхий 1000 ширхэг давуу эрхтэй  хувьцаа гаргаж, 2000 ширхэг энгийн хувьцаатай. Татварын хэмжээ 30 хувь бол.

  1. Хүү ба татварын хэмжээ 7800.0 мян төгрөг бол нэгж хувьцаанд ногдох ашгийг ол.
  2. Санхүүгийн хугарлын цэгийг тодорхойл.
  3. Зээлийн хүү 10 хувь болж өөрчлөгдөхөд санхүүгийн хөшүүрэг хэрхэн өөрлөгдөх вэ?

Бодлого-7

Сартуул компани дараах капиталын бүтцийг шинжлэх болсон. Компанийн нийт хөрөнгийн дүн 2000.0 мянган төгрөг бөгөөд энэ нь тогтвортой байна. Тус компанийн энгийн хувьцааны үнэ нь 50 төгрөг бөгөөд татварын хэмжээ нь 10 хувь байна.

 

Өрийн харьцаа

Зээлийн хүүгийн хувь

Хүлээгдэж буй ногдол ашиг

Шаардлагатай  өгөөж

хувь

хувь

төгрөг

хувь

0

0

2

10

20

5

4

12

50

10

5

14

60

15

8

15

Олох нь:

  1. Хүү ба татварын өмнөх ашиг 2500.0 мянган төгрөг байх үеийн капиталын бүтэц бүрийн нэгж хувьцаанд ногдох ашгийг тооц.
  2. Тус компани нэгж хувьцаанд ногдох ашгийг хамгийн их байлгах зорилготой бол аль бүтэц нь оновчтой вэ?
  3. Хувьцааны үнийг хамгийн их болгох зорилготой бол аль бүтэц нь хамгийн оновчтой вэ?

 

Бодлого-8

Компанийн удирдлага ашгийг хамгийн их байлгах, хувьцааны үнийг нэмэгдүүлэх зорилготой. Одоогийн капиталын бүтцийн 10 хувийг өр төлбөр, 90 хувийг эзний өмч бүрдүүлж байгаа. Ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөг дараах байдлаар боловсруулсан бол аль хувилбар нь оновчтой сонголт болох вэ?

Эх үүсвэр

Одоо байгаа капиталын бүтэц

Хувилбар-1

Хувилбар-2

Хүү ба татварын өмнөх ашиг

2200 000

2800 000

2800 000

Татварын хувь

20%

20%

20%

Өрийн харьцаа

10%

30%

50%

Урт хугацаат зээл

1000 000

3000 000

5000 000

Хүүгийн хувь

8%

10%

12%

Энгийн хувьцаа

100 000

80 000

40 000

Эзний өмчийн шаардлагатай өгөөж

12

14

18

 

БОДЛОГО- ӨГӨӨЖ БА ЭРСДЭЛ

Бодлого-1

Та 1000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 11 хувийн нэрлэсэн хүүтэй бондыг жилийн өмнө 965 төгрөгөөр худалдан аваад өнөөдөр 925 төгрөгөөр борлуулж байна.

  1. Энэ хөрөнгө оруулалтын төгрөгөөр илэрхийлэгдсэн орлого ямар байх вэ?
  2. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хэмжээ ямар байх вэ?
  3. Хэрэв инфляци өнгөрсөн жил 4%  байсан бол энэ хөрөнгө оруулалтын бодит өгөөж ямар байх  вэ?

Бодлого-2

А болон Б компанийн өнгөрсөн 5 жилийн хувьцааны боломжит орлогын талаар мэдээлэл өгөгджээ.

 

Он Боломжит орлогын хэмжээ (хувиар)

А компани

Б компани

20х5

14

22

20х6

3

-5

20х7

-6

-15

20х8

11

28

20х9

9

17

Өгөгдсөн мэдээллийг ашиглан хувьцаа тус бүрийн арифметик болон геометр дундаж орлого, стандарт хэлбэлзэл, хазайлтыг тус тус ол.

Бодлого-3

Та дараах мөнгөн урсгал бүхий 2 чиглэлээр хөрөнгө оруулалтыг харьцуулах хэрэгтэй болов.

 

ЭЗ-ийн байдал

ЭЗ-ийн байдлын тохиох магадлал

I  хөрөнгө оруулалтаас олох орлого (төг)

II  хөрөнгө оруулалтаас олох      орлого (төг)

Өсөлт

0.2

100 000

120 000

Хэвийн

0.5

75 000

75 000

Бууралт

0.3

25 000

117 000

  1. Хөрөнгө оруулалт тус бүрээс олж болох орлогын хэмжээг тооц.
  2. Хөрөнгө оруулалт тус бүрийн хүлээгдэж буй орлогын стандарт хэлбэлзэлийг тооц.
  3. Аль хөрөнгө оруулалт нь эрсдэл ихтэй вэ?

 

Бодлого-4

Та  L болон  D  2 компанийн хувьцаанд хөрөнгө оруулсан. Ирэх жилийн эдийн засгийн боломжит төлөв байдал бүрд харгалзах хувьцаа бүрийн боломжит орлогын хэмжээний талаар мэдээлэл өгөгджээ.

 

ЭЗ-ийн байдал

L  компанийн хувьцааны боломжит орлого (хувиар)

D  компанийн хувьцааны боломжит орлого (хувиар)

Өсөлт

6.3

5.4

Хэвийн

10.5

9.5

Бууралт

15.6

16.0

  1. Хувьцаа бүрийн хүлээгдэж буй орлогын нормыг тодорхойл.
  2. Хувьцаа бүрийн орлогын нормын стандарт хэлбэлзлийг тодорхойл

 

Бодлого-5

Альфа болон Бетта гэсэн 2 хөрөнгө оруулалтаас олох орлогын хэмжээ ирэх жилийн эдийн засгийн төлөв байдалтай уялдан дараах байдалтай байна.

 

ЭЗ-ийн байдал

ЭЗ-ийн байдлын тохиох магадлал

Альфа  хөрөнгө оруулалтаас олох орлого (төг)

Бетта  хөрөнгө оруулалтаас олох      орлого (төг)

Өсөлт

0.1

100

120

Хэвийн

0.5

50

30

Бууралт

0.4

-20

-40

 

  1. Хөрөнгө оруулалт тус бүрээс олж болох орлогын хэмжээг тооц.
  2. Хөрөнгө оруулалт тус бүрийн хүлээгдэж буй орлогын стандарт хэлбэлзэлийг тооц.
  3. Аль хөрөнгө оруулалт нь ашигтай вэ?

 

Бодлого-6

Нэг бүр нь 400 төгрөгний үнэтэй 150 ширхэг Голомт хувьцаа, нэг бүр нь 200 төгрөгний үнэтэй  130 ширхэг хувьцаагаар багц бүрдүүлсэн бол багцын хүлээгдэж буй орлогын хэмжээг тооц.

 

Бодлого-7

Хөрөнгийн бетта нь 0.9, зах зээлийн өгөөж нь 15 хувь, эрдэлгүй хүүгийн хэмжээ 7 хувь бол уг хувьцааны хүлээгдэж буй орлогын хэмжээг тооц.

 

Бодлого-8

Хувьцааны хүлээгдэж буй орлогын норм нь 12 хувь, эрсдэлгүй хүү нь 6 хувь, эрсдлийн шагнал нь 5 хувь бол уг хувьцааны бетта нь ямар байх вэ?

 

Бодлого-9

Шим компанийн хувьцаа 20 хувь, Дэм компанийн хувьцаа 40 хувь, Хүч компанийн хувьцаа 25 хувь, Шүр компанийн хувьцаа 15 хувь байхаар та хувьцааны  багц бүрдүүлжээ.       Эдгээр компанийн бетта нь харгалзан 1.1; 0.95; 1.4; 0.7 бол багцын бетта ямар байх вэ?

 

Бодлого- 10

Дараах мэдээлэл өгөгджээ.

Үзүүлэлтүүд

“Урсгал”  ХК хувьцаа

“Голомт” ХК хувьцаа

Хүлээгдэж буй орлогын норм

17%

19%

Стандарт хэлбэлзэл

15%

13%

Багцын эзлэх хувийн жин

35%

65%

Харилцан хамаарлын коэффициент

0.2

Олох зүйл

  1. Багцын хүлээгдэж буй орлогын норм тооц.
  2. Багцын эрсдэл тооц.
  3. Багцын хазайлтын коэффициент тооц.

 

Бодлого11

Дараах мэдээлэл өгөгджээ.

Үзүүлэлт

Хувийн жин

Хувьцааны β коэффициент

Х1 хувьцаа

20%

0.6

Х2 хувьцаа

13%

0.8

Х3 хувьцаа

47%

-1.8

Х4 хувьцаа

20%

-0.7

 

Олох зүйл : Багцын β коэффициентыг тооц.

Бодлого12

Та нийт 200 000 төгрөгийг А болон Б компанийн хувьцаа, зарцуулах гэж байна. Таны зорилго 10 хувийн хүлээгдэж буй орлогын нормтой, 15 хувийн эрсдэлтэй багц бүрдүүлэх явдал юм. Хэрэв А компанийн хувьцааны хүлээгдэж буй орлогын норм нь 20 хувь, бетта нь -0.5, Б компанийн хувьцааны хүлээгдэж буй орлогын норм нь 15 хувь, бетта нь 1.5, эрсдэлгүй хүүгийн хэмжээ 5 хувь бол та Б компанийн хувьцаанд хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийх вэ?

 

Бодлого13

Б хувьцааны бетта нь 1.2 бөгөөд хүлээгдэж буй орлогын норм нь 20 хувь, В хувьцааны бетта нь 0.9 бөгөөд хүлээгдэж буй орлогын норм нь 16 хувь байна. Хэрэв эрсдэлгүй өгөөж нь 5 хувь, эрсдлийн шагнал нь 12.9 байх дээрх хувьцаанууд зөв үнэлэгдсэн үү. Аль хувьцаа нь дутуу үнэлэгдсэн бэ?

Хэрэв дээрх 2 хувьцааг зөв үнэлэгдсэн гэж үзвэл аль хувьцаа нь дутуу үнэлэгдсэн байх вэ?

 

Бодлого14

Үнэт цаасны бетта болон хүлээгдэж буй орлогын талаар дараах мэдээлэл өгөгджээ.

Үнэт цаас

Хувьцааны бетта

Хүлээгдэж буй орлогын норм

Говь ХК

1.25

18%

Атар өргөө

0.8

15%

 

Эдгээр хувьцаанууд зөв үнэлэгдсэн гэж үзээд капитал үнэлгээний загварыг ашиглан хувьцаа бүрийн орлогын норм болон зах зээлийн өгөөжийг тооц. Эрсдэлгүй хүүгийн хэмжээ хэд байх вэ?

БОДЛОГО- КАПИТАЛЫН ӨРТӨГ ТООЦОХ

Бодлого-1

Оч компани 1100 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, 12 хувийн нэрлэсэн хүүтэй бонд гаргасан. Бондыг борлуулсан үнэ нь 1000 төгрөг ба борлуулахтай холбоотой гарсан зардал нь нэрлсэн хүүгийн 12 хувьтай тэнцүү. Бондын өртгийг татварын өмнөх болон дараах байдлаар тооц. Татварын түвшин 20 хувь.

Бодлого-2

Хос компани 900 төгрөгний нэрлэсэн үнэтэй жилийн 5 хувийн нэрлэсэн хүүтэй,  улирал тутам хүүгээ тооцох нөхцөлтэй 10 жилийн хугацаатай бонд гаргаж зах зээл дээр 800 төгрөгөөр борлуулсан. Бондыг гаргахтай холбогдон гарсан зардал нь нэрлэсэн хүүгийн 4 хувьтай тэнцүү. Хэрэв тус компанийн татварын хэмжээ 15 хувь бол бондын татварын дараах өртөг ямар байх вэ?

Бодлого-3

Эрэл компани 30.0 сая төгрөгний бонд гаргасан. Бондын нэр бүрийн нэрлэсэн үнэ нь 1200 төг, жилийн 15 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай. Тус компани бондоо зах зээл дээр нэг бүрийг нь 920 төгрөгөөр арилжаалсан. Бондын арилжаанд зуучилсан хөрөнгө оруулалтын банкинд бондын нэрлэсэн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлсөн. Татварын хувь 15 хувь, Бондын цэвэр орлого, бондын татварын өмнөх өртөг, бондын татварын дараах өртгийг тус тус тооц.

Бодлого-4

Компани 25 хувийн ногдол ашигтай 500төгрөгний нэрлэсэн үнэтэй давуу эрхтэй хувьцаа гаргаж зах зээл дээр 445 төгрөгөөр арилжаасан.  Гаргалтын зардал нэгж хувьцаанд 52 төгрөг байсан. Давуу эрхтэй хувьцааны өртөг хэд вэ?

Бодлого-5

Хөх компанийн хувьцааны зах зээлийн үнэ нь 500 төгрөг.  Энэ жил хувьцааны ногдол ашигт 40 төгрөг хуваарилсан бөгөөд ногдол ашгаа ирэх жилүүдэд тогтмол 6 хувиар өснө гэж төлөвлөсөн.

  1. Тус компанийн хувьцааны өртөг ямар байх вэ?
  2. Компани хувьцаа нэг бүрт 50 төгрөгний зардал гаргаж шинээр нэмэлт хувьцаа гаргасан бол шинээр гаргасан хувьцааны өртөг ямар байх вэ?
  3. Хэрэв эрсдэлгүй хүүгийн хэмжээ 8 хувь, тус компанийн хувьцааны бетта 1.2 байсан бол капитал үнэлгээний загвар ашиглан хувьцааны өртгийг тооц.

Бодлого-6

НИК компани нэг бүр нь 25 төгрөгний ногдол ашиг олгох, ногдол ашиг нь ирэх жилээс эхлэн цаашид тогтмол 5 хувиар өсөх энгийн хувьцаа гаргаж нэг бүрийг нь 500 төгрөгөөр борлуулсан. Тус компани бондыг 9 хувийн татварын өмнөх өртөгтэйгээр гаргах боломжтой бөгөөд татварын хэмжээ 20 хувь байна гэвэл тус компанийн капиталын нийт өртгийг тооц. Капиталын бүтцэд эзлэх өрийн капиталын хувийн жин 40 хувь, өмчийн капитал 60 хувь.

Бодлого-7

АЗ компанийн энгийн хувьцааны зах зээлийн үнэ 420 төгрөг байгаа бөгөөд ирэх жил нэгж хувьцаанд 60 төгрөгний ногдол ашиг олгохоор төлөвлөсөн. Уг компанийн энгийн хувьцааны ногдол ашгийн өсөлт өнгөрсөн 5 жилийн байдлаар 11 хувь байгаа бөгөөд зах зээл дээрх эрсдэлгүй өгөөж 9 хувь, зах зээлийн багцын өгөөж 20 хувь, компанийн бетта коэффициент 1.46 байгаа. Мөн шинээр нэмэлт хувьцаа гаргаж 400 төгрөгөөр арилжаалсан. Гаргалтын зардал нэгж хувьцаанд 178 төгрөг. Энгийн хувьцааны өртөг, шинээр гаргах хувьцааны өртөг тус бүрийг ол.

Бодлого-8

Компанийн хуримтлагдсан ашгийн хэмжээ 15.0 сая төгрөг, хувьцаат компанийн санхүүжилтийг үүнээс нэмэгдүүлэхийн тулд шинээр хувьцаа гаргасан. Компани 10 сая төгрөг хүртэлх зээлийг 3.8 хувийн өртөгтэй авах боломжтой ба үүнээс илүү нэмж авах зээлэндээ 2 хувийн өртөг төдөх болно. Давуу эрхтэй хувьцааны өртөг 15 хувь. Капиталын бүтцэд санхүүгийн эх үүсвэрүүд зээл 30 хувь, давуу эрхт хувьцаа 20 хувь, энгийн хувьцаа 50 хувь эзэлнэ. Хувьцаат капитал ба зээлийн эх үүсвэр тус бүрийн хугарлын цэгийг дараах 2 нөхцөлд тооцно уу.

  1. Хувьцаат капиталын санхүүжилтийг 25 сая        төгрөгөөс дээш өсгөхөд
  2. Банкны зээлийг 10 саяаас дээш өсгөхөд

Мөн доорх гурван санхүүжилтын түвшин дэх капиталын жигнэгдсэн дундаж өртгийг тооц.

I түвшин 0-25.0 сая 16.14

II түвшин 25-40 сая 15.6

III түвшин 40- дээш сая 17.6

 

Бодлого-9

Компани нэг бүр нь 10000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 хувийн хүүтэй 6 жилийн хугцаатай  1000 ширхэг бонд гаргаж нэг бүрийг нь зах зээл дээр 9900 төгрөгөөр арилжаалжээ. Бонд гаргахтай холбогдон нийт 10000 төгрөгийн зардал гаргасан. Компанийн 200000 ширхэг хувьцаа эргэлтэнд байгаа бөгөөд нэгж энгийн хувьцааны зах зээлийн үнэ нь 800 төгрөг байдаг. Энэ жил хуваарилахаар төлөвлөсөн ногдол ашгийн хэмжээ 120 төгрөг, компанийн ногдол ашгийн өсөлтийн хувь 10%. Компаний урт хугцаанд эх үүсвэрийн бүтэц бонд 5000000 төг. Энгийн хувьцаа 9000000 төгрөг  бол компанийн  капиталын жигнэгдсэн дундаж өртгийг тооц.

Бодлого-10

Компаний санхүүгийн менежер нийт эх үүсвэрийг  30 хувийг бонд гаргах замаар 70 хувийг хувьцаа гаргах замаар бүрдүүлэхээр төлөвлөжээ. Бонд нь 10 жилийн хугацаатай 8 хувийн  хүүтэй, 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх ба зах зээл дээр 950 төгрөгөөр арилжаалахаар төлөвлөсөн. Энгийн хувьцаанд энэ жил 50 төгрөгийн ногдол ашиг хуваарилах ба өсөлтийн хувь нь жилд 8 хувь, хувьцааг зах зээл дээр 250 төгрөгөөр арилжаалах ба арилжааны шимтгэл болон бусад гаргалтын  зардал хувьцааны анхны үнийн 10 хувьтай  тэнцүү байна. Татвар 40 хувь бол компанийн бондын, хувьцааны, жигнэсэн дундаж өртгийг тооц.

БОДЛОГО- АЖЛЫН КАПИТАЛЫН УДИРДЛАГА

Бодлого-1

Х компани 12 сарын мөнгөн хөрөнгийн төсөв боловсруулжээ. Уг компани 5 сарын хугацаанд 1.5 сая төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Энэ мөнгө нь одоог хүртэл түргэн борлогдох үнэт цаасны хэлбэрт байгаа. Мөнгөний хэрэгцээ гарах үед түргэн борлогдох үнэт цааснаас “С” хэмжээгээр компани мөнгөө гаргаж авна. Сонгож авсан үнэт цааснаас хүлээн авах орлого 6% , хөрвөлт хийхэд гарах зардал 900 төг. Түргэн борлогдох үнэт цааснаас мөнгөө хэдэн удаа татаж авбал  зардал хамгийн бага байх вэ?

 

Бодлого-2

Л компани түргэн борлогдох үнэт цааснаасаа 1 удаа 32.0 мян бэлэн мөнгөн болгон хөврүүлэн авдаг Нэг удаагийн хөрвөлт хийхэд гарах зардал 1000 төгрөг. Үнэт цаас хэлбэрээр байрших хөрөнгөнөөсөө 8 хувийн өгөөж хүртдэг бол түргэн борлогдох үнэт цаас хэлбэрээр байршиж байгаа нийт хөрөнгийн хэмжээг тооц.

 

Бодлого-3

“Тэнгэр” компани худалдан авагчдадаа 50 хоногийн хугацаатай зээлийн борлуулалт хийдэг. Худалдаж авсан түүхий эд материалаа боловсруулан бэлэн бүтээгдэхүүн болгож худалдахад дунджаар 75 өдөр зарцуулдаг.  бараа материалын наслалт нь 75 хоног. Олон жилийн дунджаас харахад компани авлагаа бүрэн цуглуулж авахад 60 хоног зарцуулдаг. Компанийн төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа 35 хоног бол компанийн бэлэн мөнгөний циклийг тодорхойл.

 

Бодлого-4

Компанийн мөнгөн үлдэгдлийн хэмжээ дараах байдлаар өгөгдсөн.

Он

20×1

20×2

20×3

Мөнгөн хөрөнгийн хэмжээ

/сая төгрөгөөр/

65.0 сая

56.0 сая

78.0 сая

 

 

20х4 онд нийт  950.0 сая төгрөгний орох, 1020.0 сая төгрөгний гарах мөнгөн урсгал явагдсан бол тус компанийн  мөнгөний эргэцийг тодорхойл.

 

Бодлого-5

Бараа материалын дундаж зарцуулалт 3600 нэгж, нэгжийн өртөг нь 1$, нэгжийн захиалгын өртөг нь 22$, эзэмших өртөг нь бараа материалын дундаж хөрөнгө оруулалтын 30 хувьтай тэнцүү. Захиалгын давтамж янз бүр байхад дараах байдлаар хөнгөлөлт эдлүүлдэг бол оновчтой захиалгын хэмжээг тооц.

 

Захиалгын давтамж Хөнгөлөлтийн хувь

1

10

2

8

3

6

4

5

 

Бодлого-6

А компани жилд 20 удаа захиалга хийж нэгэн төрлийн бараа материал ашигладаг. Нөөцгүй болсны улмаас гарах зардал 25$, нэгжийн эзэмших өртөг 1.5$ янз бүрийн хэмжээтэй аюулгүйн нөөцийн хувьд нөөцгүй болох магадлалыг дараах  байдлаар тогтоодог.

Магадлал %

Аюулгүйн нөөцийн хэмжээ

35

0

30

200

20

300

15

350

 

Аюулгүйн нөөцийн оновчтой хэмжээг ол.

 

Бодлого-7

Тулга  компани Сор компаниас бараа татдаг. Нэг удаа захиалга хийхэд гарах өртөг нь 5$, 2 сар тутамд 1 удаа татан авалт хийдэг.  Барааны жилд шаардагдах хэмжээ 80000. Нэгжийн үнэ 25$ .  Нэгж бүтээгдэхүүн  эзэмших зардал нь  3 $  бол захиалгын оновчтой хэмжээг тооц.

 

Бодлого-8

Бараа материалын дундаж зарцуулалт 4500 нэгж, нэгжийн өртөг нь 3$, нэгжийн захиалгын өртөг нь 20$, эзэмших өртөг нь бараа материалын дундаж хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцүү. Захиалгын давтамж 1.2.3.4 байхад дараах байдлаар хөнгөлөлт эдлүүлдэг бол оновчтой захиалгын хэмжээг тооц.

 

Захиалгын давтамж Хөнгөлөлтийн хувь

1

6

2

8

3

4

4

2

 

Бодлого-9

Мандах компанийн санхүүгийн мэдээлэл дараах байдлаар өгөгдсөн бол тус компанийн эргэлтийн хөрөнгийн харьцаа, түргэн хөрвөх чадварын харьцааг тус тус тодорхойл.

 

Хөрөнгө

Эх үүсвэр

Мөнгө

112.0

Дансны өглөг

550.0

Авлага

85.0

Татварын өглөг

12.0

Бараа материал

5620.0

Эзний өмч

12500.0

Үндсэн хөрнгө

10260.0

Хур ашиг

3015.0

Хөрөнгө

16077.0

Эх үүсвэр

16077.0