БОДЛОГО- КАПИТАЛЫН ӨРТӨГ ТООЦОХ

Бодлого-1

Оч компани 1100 төгрөгний нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, 12 хувийн нэрлэсэн хүүтэй бонд гаргасан. Бондыг борлуулсан үнэ нь 1000 төгрөг ба борлуулахтай холбоотой гарсан зардал нь нэрлсэн хүүгийн 12 хувьтай тэнцүү. Бондын өртгийг татварын өмнөх болон дараах байдлаар тооц. Татварын түвшин 20 хувь.

Бодлого-2

Хос компани 900 төгрөгний нэрлэсэн үнэтэй жилийн 5 хувийн нэрлэсэн хүүтэй,  улирал тутам хүүгээ тооцох нөхцөлтэй 10 жилийн хугацаатай бонд гаргаж зах зээл дээр 800 төгрөгөөр борлуулсан. Бондыг гаргахтай холбогдон гарсан зардал нь нэрлэсэн хүүгийн 4 хувьтай тэнцүү. Хэрэв тус компанийн татварын хэмжээ 15 хувь бол бондын татварын дараах өртөг ямар байх вэ?

Бодлого-3

Эрэл компани 30.0 сая төгрөгний бонд гаргасан. Бондын нэр бүрийн нэрлэсэн үнэ нь 1200 төг, жилийн 15 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай. Тус компани бондоо зах зээл дээр нэг бүрийг нь 920 төгрөгөөр арилжаалсан. Бондын арилжаанд зуучилсан хөрөнгө оруулалтын банкинд бондын нэрлэсэн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлсөн. Татварын хувь 15 хувь, Бондын цэвэр орлого, бондын татварын өмнөх өртөг, бондын татварын дараах өртгийг тус тус тооц.

Бодлого-4

Компани 25 хувийн ногдол ашигтай 500төгрөгний нэрлэсэн үнэтэй давуу эрхтэй хувьцаа гаргаж зах зээл дээр 445 төгрөгөөр арилжаасан.  Гаргалтын зардал нэгж хувьцаанд 52 төгрөг байсан. Давуу эрхтэй хувьцааны өртөг хэд вэ?

Бодлого-5

Хөх компанийн хувьцааны зах зээлийн үнэ нь 500 төгрөг.  Энэ жил хувьцааны ногдол ашигт 40 төгрөг хуваарилсан бөгөөд ногдол ашгаа ирэх жилүүдэд тогтмол 6 хувиар өснө гэж төлөвлөсөн.

  1. Тус компанийн хувьцааны өртөг ямар байх вэ?
  2. Компани хувьцаа нэг бүрт 50 төгрөгний зардал гаргаж шинээр нэмэлт хувьцаа гаргасан бол шинээр гаргасан хувьцааны өртөг ямар байх вэ?
  3. Хэрэв эрсдэлгүй хүүгийн хэмжээ 8 хувь, тус компанийн хувьцааны бетта 1.2 байсан бол капитал үнэлгээний загвар ашиглан хувьцааны өртгийг тооц.

Бодлого-6

НИК компани нэг бүр нь 25 төгрөгний ногдол ашиг олгох, ногдол ашиг нь ирэх жилээс эхлэн цаашид тогтмол 5 хувиар өсөх энгийн хувьцаа гаргаж нэг бүрийг нь 500 төгрөгөөр борлуулсан. Тус компани бондыг 9 хувийн татварын өмнөх өртөгтэйгээр гаргах боломжтой бөгөөд татварын хэмжээ 20 хувь байна гэвэл тус компанийн капиталын нийт өртгийг тооц. Капиталын бүтцэд эзлэх өрийн капиталын хувийн жин 40 хувь, өмчийн капитал 60 хувь.

Бодлого-7

АЗ компанийн энгийн хувьцааны зах зээлийн үнэ 420 төгрөг байгаа бөгөөд ирэх жил нэгж хувьцаанд 60 төгрөгний ногдол ашиг олгохоор төлөвлөсөн. Уг компанийн энгийн хувьцааны ногдол ашгийн өсөлт өнгөрсөн 5 жилийн байдлаар 11 хувь байгаа бөгөөд зах зээл дээрх эрсдэлгүй өгөөж 9 хувь, зах зээлийн багцын өгөөж 20 хувь, компанийн бетта коэффициент 1.46 байгаа. Мөн шинээр нэмэлт хувьцаа гаргаж 400 төгрөгөөр арилжаалсан. Гаргалтын зардал нэгж хувьцаанд 178 төгрөг. Энгийн хувьцааны өртөг, шинээр гаргах хувьцааны өртөг тус бүрийг ол.

Бодлого-8

Компанийн хуримтлагдсан ашгийн хэмжээ 15.0 сая төгрөг, хувьцаат компанийн санхүүжилтийг үүнээс нэмэгдүүлэхийн тулд шинээр хувьцаа гаргасан. Компани 10 сая төгрөг хүртэлх зээлийг 3.8 хувийн өртөгтэй авах боломжтой ба үүнээс илүү нэмж авах зээлэндээ 2 хувийн өртөг төдөх болно. Давуу эрхтэй хувьцааны өртөг 15 хувь. Капиталын бүтцэд санхүүгийн эх үүсвэрүүд зээл 30 хувь, давуу эрхт хувьцаа 20 хувь, энгийн хувьцаа 50 хувь эзэлнэ. Хувьцаат капитал ба зээлийн эх үүсвэр тус бүрийн хугарлын цэгийг дараах 2 нөхцөлд тооцно уу.

  1. Хувьцаат капиталын санхүүжилтийг 25 сая        төгрөгөөс дээш өсгөхөд
  2. Банкны зээлийг 10 саяаас дээш өсгөхөд

Мөн доорх гурван санхүүжилтын түвшин дэх капиталын жигнэгдсэн дундаж өртгийг тооц.

I түвшин 0-25.0 сая 16.14

II түвшин 25-40 сая 15.6

III түвшин 40- дээш сая 17.6

 

Бодлого-9

Компани нэг бүр нь 10000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 хувийн хүүтэй 6 жилийн хугцаатай  1000 ширхэг бонд гаргаж нэг бүрийг нь зах зээл дээр 9900 төгрөгөөр арилжаалжээ. Бонд гаргахтай холбогдон нийт 10000 төгрөгийн зардал гаргасан. Компанийн 200000 ширхэг хувьцаа эргэлтэнд байгаа бөгөөд нэгж энгийн хувьцааны зах зээлийн үнэ нь 800 төгрөг байдаг. Энэ жил хуваарилахаар төлөвлөсөн ногдол ашгийн хэмжээ 120 төгрөг, компанийн ногдол ашгийн өсөлтийн хувь 10%. Компаний урт хугцаанд эх үүсвэрийн бүтэц бонд 5000000 төг. Энгийн хувьцаа 9000000 төгрөг  бол компанийн  капиталын жигнэгдсэн дундаж өртгийг тооц.

Бодлого-10

Компаний санхүүгийн менежер нийт эх үүсвэрийг  30 хувийг бонд гаргах замаар 70 хувийг хувьцаа гаргах замаар бүрдүүлэхээр төлөвлөжээ. Бонд нь 10 жилийн хугацаатай 8 хувийн  хүүтэй, 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх ба зах зээл дээр 950 төгрөгөөр арилжаалахаар төлөвлөсөн. Энгийн хувьцаанд энэ жил 50 төгрөгийн ногдол ашиг хуваарилах ба өсөлтийн хувь нь жилд 8 хувь, хувьцааг зах зээл дээр 250 төгрөгөөр арилжаалах ба арилжааны шимтгэл болон бусад гаргалтын  зардал хувьцааны анхны үнийн 10 хувьтай  тэнцүү байна. Татвар 40 хувь бол компанийн бондын, хувьцааны, жигнэсэн дундаж өртгийг тооц.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s