“Санхүүгийн менежмент” Хичээлийн тодорхойлолт

Хичээлийн индекс:                                                   FINA 410

Хичээлийн багц цаг:                                                            3 кредит

Судлах улирал улирал:                                             VII

Урьд үзсэн байх хичээлийн нэр, индекс:               Аж ахуйн нэгжийн санхүү FINA 302,

Дунд шатны бүртгэл  ACCO309

                                      

Хичээлийн зорилго:        

Пүүс компаниуд зах зээлд өрсөлдөн, үйл ажиллагаагаа хэвийн явуулалхын тулд топ менежментийг хэрэгжүүлэх шаардалагатай байдаг. Тиймээс санхүүгийн менежмент хичээлээр дамжуулан оюутнууд компанийн санхүүг хэрхэн яаж удирдах, компанийн үнэ цэнийг өндөрт өргөж явахын тулд байгууллагын  санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч ирээдүйн чиг хандлагыг нь зөв тодорхойлох, зөв шийдвэр гаргах мэдлэг чадвар суулгахад оршино

 

Хичээлийн агуулга:

Энэхүү хичээлээр дамжуулан санхүүгийн менежерүүд нь компанийн үнэ цэнийг боломжит хамгийн  өндөр түвшинд авч явахын тулд байгууллагын санхүүтэй холбоотой бүхий л асуудлыг зөв шийдвэрлэн , компанийн санхүүгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг урьдчилан тодорхойлон, богино, дунд, урт хугацааны санхүүгийн төлөлвлөлтийг хийх шаардлагатай байдаг. Тиймээс энэхүү хичээлээр мөнгөний цаг хугацааны үнэ,цэнэ, пүүсийн хөрөнгө оруулалтын эрсдэл болон өгөөж, хувьцаа болон бондын зах зээлийн үнийг хэрхэн яаж тооцох, санхүүжилтын эх үүсвэрийн өртөг тооцон, капиталын оновчтой бүтцийг хэрхэн яаж бүрдүүлэх, түргэн борлогдох үнэт цаас болон кассд байгаа бэлэн мөнгө эсвэл харилцах болох кассд байгаа бэлэн мөнгөний оновчтой хэмжээг тогтоох, бараа материалын захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлож, хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг үнэлэх гэж гэх мэт асуудлуудыг авч үзнэ.

 

Оюутанд эзэмшвэл зохих дадлага

Энэхүү хичээлээр оюутнууд санхүүгийн үнэн зөв шийдвэр гаргаж сурах, аливаа сонголтуудаас аль ашигтайг нь сонгоход суралцана. Санхүүгийн шийдвэр гаргах чадвартай болохоос гадна шинжилгээ дүгнэлтийг  хийх чадвартай болно.

 

Хичээлийг дүгнэх журам:

Ирц – 10 оноо

Идэвхи – 15

Явцын шалгалт – 25 оноо

Бие даалт – 10 оноо

Хичээлийн хэрэглэгдэхүүн:

  1. П. Баянсан “Бизнесийн санхүү” 2004 он
  2. С. Эрдэнэ “Байгууллагын санхүүгийн удирдлага”     2000 он
  3. СЭЗДС “Байгууллагын санхүүгийн удирдлага ” / гарын авлага/
  4. С. Баатар “Санхүүгийн менежмент ”   2001 он
  5. И.Т Балбанов “Финонсовый менежмент”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s